Япон машин худалдагч болон эзэмшигчдийн анхааралд

img

Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш өөрийн эзэмшлийн автомашинтайгаа хилээр их гарах болсонтой холбогдуулан зарим автомашинуудаас цацрагийн бохирдол илрэх явдал гарсаар байна. Иймээс нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны зах, зогсоолуудад худалдаалж буй Япон Улсаас импортлогдсон автомашинуудад урьдчилан сэргийлэх 01/180 тоот удирдамжийн дагуу цацрагийн хэмжилт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналтаа эрчимжүүллээ. 

 

 

 

Цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж болзошгүй ба төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байгаа тул Япон Улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй автомашиныг сонгон худалдан авахыг бизнес эрхлэгчид болон автомашин захиалагч иргэдэд зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Heseg orj irj bhd ni shalgaad bdg bsn yasan. Hiih ajilaa uursduu hiigeech
2016-05-25
Ммммм:
Сайхан бизнес бна
2016-05-25
Ммммм:
Сайхан бизнес бна
2016-05-25
Зочин:
orj irj bhadn hynaad yvchij boldoggui yum uu neg l ih gaali mergejiliin hynalt gesen pisdakuud yuch chadahgui heden haltar tugrug haraastai
2016-05-25
Зочин:
Наймаачид ашиг олох болохоор бугдийг н урагаад хаянааа
2016-05-25
Zochin:
Zaaval hemjilt hiilgesen machin Japan-aas oruulj baimaar baina, bid eersdee havdraar yaj evdetsgeej baigaa bilee, Japan uls ch gesen hatuu hyanalt tavikh shaardlagatai, bid tednii unetei hogiig zailuultsag egch baigaa
2016-05-25