Ажилд орохын тулд анкетаа зөв бөглө

img

 

Залуучуудыг байнгын болон түр ажлын байранд зуучлах зорилготой “Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармаг  Монголын Залуучуудын Холбооны “Залуус” танхимд зохион байгуулагдаж байна. Энэхүү өдөрлөгийг Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж зохион байгуулж буй бөгөөд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс зэрэг ажил олгогч 30 гаруй байгууллага оролцож, 700 гаруй нээлттэй ажлын байранд залуусыг бүртгэж байгаа аж.

 

Тухайлбал:

  • “Монгол тамхи со” ХХК  - Хятад хэлтэй борлуулалтын менежер  /1 хүн/
  • “Моннидер” ХХК – Маркетингийн менежер /1 хүн/
  • “Арж капитал” ХХК – Хөдөө ажиллах боломжтой лаборант /1 хүн/
  • “Баян бэлхийн” ХХК – Интернет орчинд сайн ажилладагш, ярих ур чадвартай худалдааны төлөөлөгч / 20 хүн/
  • “Ноц” ХХК – Жолооны үнэмлэхтэй, автокад дээр ажилладаг, гадаад хэлний зохих мэдлэгтэй бетон зуурмаг, хөөсөнцөр, хавтан борлуулалтын менежер /5 хүн/
  • “Эко алт” ХХК – их дээд сургууль төгссөн, 20-35 насны, англи хэлнйи зохих мэдлэгтэй залуусыг ажилд авна /28 хүн/ зэрэг нийт 232 нээлттэй байнгын ажлын байранд бүртгэж байна.

 

Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн байнгын ажил хариуцсан менежер Т.Энхмөрөн “Ажилд орох хүсэлтэй залуус анкетаа бөглөхдөө дутуу болон алдаатай бөглөдөг, утасны дугаараа бичихгүй хоосон орхих зэргээр хариуцлагагүй ханддаг талаар хэлж байна. Тэрбээр “Ямар ч ажил олгогч англи хэлний харьцааны чадвартай хүн авна. Тийм байтал хэлний мэдлэгийн хүснэгтийг бөглөхгүй орхидог. Мөн давуу тал, сул талаа бичдэггүй. Цээж зургаа наахгүй орхих эсвэл 2-3 жилийн өмнөх зургаа наадаг. Гэтэл ажил олгогч хамгийн түрүүнд анкетын цээж зургийг хардаг. Тийм болохоор залуус анкетаа үнэн зөв эргээд холбогдоход асуудалгүй, анхааралтай бөглөх нь зүйтэй байна” хэмээв.

 

Хөдөлмөрийн яармагийн үеэр “Говь” ХХК  дараах 16 нээлттэй ажлын байр санал болгож, 20 гаруй хүнийг ажил авахаар  бүртгэж байна. Үүнд:

  1. Маркетингийн албаны дарга /1 хүн/
  2. Маркетингийн менежер /1 хүн/
  3. Гадаад худалдааны менежер /Англи, Солонгос хэлтэй/ /1 хүн/
  4. Савлагааны ажилтан /2 хүн/
  5. Стилист худалдааны зөвлөх /15 хүн/
  6. Хүний нөөцийн менежер / 1 хүн/
  7. Загвар зохион бүтээгч инженер /3 хүн/
  8. Хялгас ялгах машин баригч /2 хүн/
  9. Суурь утас ороох машин баригчийн туслах /1 хүн/
  10. Жигнэх машин баригч /1 хүн/
  11. Хатаах машин баригч /1 хүн/
  12. Ороолт хуваах машин баригч / 1 хүн/
  13. Мастр /оёмол/ /1 хүн/
  14. Чанар шалгагч /Сүлжмэлийн борлуулах алба/ /1 хүн/
  15. Дамжлагын чанар шалгагч /Будах алба/ 1 хүн/
  16. Засварчин /сүлжмэл/ 2 хүн/-нд тус тус ажлын байрыг санал болгож байна.

 

 

Стилист худалдааны зөвлөхийн ажлын байранд 15 хүн авах аж. Англи хэл болон бусад хэлээр дундаас дээш мэдлэгтэй, зөв хандлагатай, биеэ зөв авч явах зэрэг хувь хүн талын шаардлагуудыг тавьж буй талаар тус компанийн Сонгон шалгаруулалтын менежер Г.Солонго хэлж байна. Компанийн шинэ дэлгүүр нээгдэх гэж буйтай холбоотойгоор стилист худалдаан зөвлөх ажилд авахаар сонгон шалгаруулат явуулж байгаа юм байна. Ажилд орох хүсэлтэй залуус энэ чиглэлээр ажиллах сонирхолтой, загварын мэдрэмжтэй байх шаардлагатай бөгөөд заавал энэ чиглэлээр сургууль төгссөн байх шаардлагагүй. Мөн ажлын туршлага хамаарахгүй, дөнгөж төгссөн оюутныг сонгон шалгаруулж авах аж.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ