”Тандер” цувралыг тэргүүлж эхэллээ

НБA-ийн плей-оффын Өрнөд бүсийн финалын дөрөв дахь тоглолт боллоо. Тус тулаан “Оклахома сити Тандер” багийн талбайд болсон юм. Тоглолтын эхнээс талбайн эзэд давамгайлсан бөгөөд тэд хүчирхэг “Голден Стэйт Уорриорс”-ыг 118:94 ялалт байгуулж цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ. Өрнөд бүсийн аварга авах мөн финалд үлдэхийн тулд тэдэнд ганцхан хожил хэрэгтэй. Уорриорсчууд харин хэцүүхэн байдалд ороод байна. Тэд аваргаа хамгаалж финалд үлдэхэд хүндхэн гурван алхам хэрэгтэй болох нь байна.
Тус тоглолтод “Тандер”-аас К.Дюрант 26 оноо, 11 самбар авсан бол Р.Уэстбрук 36 оноо, 11 самбар, 11 о.дамжуулалт өгч трибл дабл хийсэн. Гараа таван тоглогч бүгд 10-с дээш оноог авсан.
“Уорриорс”-аас С.Карри 19 оноо, 5 самбар, К.Томпсон 26 оноо, 5 самбар авсанч тэд цувралын дөрөв дахь тоглолтонд хожигдлоо.
Майкл Жордан, ЛеБрон Жэймс, Стефен Керри нар анх 27 насандаа НБA-ийн аварга цолыг хүртэж байжээ. Дюрант, Уэстбрүүк нар одоо 27-той.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ