Хог хаясан иргэдийг торгожээ

img

Сүхбаатар дүүргийн XIX хороо Санзайн зусланд 2016 оны дөрөвдүгээр сард УНН 34-95 улсын дугаартай, Хово маркийн машины жолооч хууль бусаар ил задгай барилгын хог хаягдлаа хаяжээ. Зөрчлийн мөрөөр шалгаж, холбогдох этгээдийг тодруулан дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэвэрээр Хог хаягдлын тухай хуулийн дагуу 768 мянган төгрөгөөр торгож, хаясан хог хаягдлыг тээвэрлүүлэхээр арга хэмжээ авсан байна.

 

Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсэд айл өрхөөс соруулсан бохироо нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон бүсэд асгаж, орчин бохирдуулсан УВХ 60-92 дугаартай 10 тонны Hyundai маркийн машины эзнийг тогтоож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авсан байна. XVI хороо Ар хустайн зуслангийн жалганд цэвэрлэгээ хийсний дараа хууль бусаар хог хаягдлаа хаясан УБТ 32-73, УБД 83-24 улсын дугаартай портер машины эздийг Замын цагдаагийн газартай хамтран эрэн сурвалжилж буй аж.

 

Иймд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд хог хаягдлаа зориулалтын цэгт хаях болон хог тээврийн машинд ачуулж хэвшихийг уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Чингэлтэй дүүргийн 3-р хороо, УИД-ийн хойно, Фрэйш худалдааны төвийн яг зүүн талд явган хүний зам дээр тэр хавийн оршин суугчид нь хогоо овоолоод тавиад байх юм. Тэр хавийн СӨХ-үүд ямар ч арга хэмжээ авахгүй их удаж байна. Холбогдох газрууд нь арга хэмжээ авч өгнө үү. Тэр хавийн орон сууцууд нь тусгай зориулалтын саванд суугчдынхаа хогийг хийлгэж хог ачдаг машин ирэхэд нь ачуулж сурмаар байна.
2020-03-02
Зочин:
Зөв шдээ өөрөө мөнгө олж байвал бусад нь хамаагүй гэж боддог ийм муйхар хүмүүсийг бүгдээрээ илрүүлэхэд тусалж хамтдаа тэмцэж хатуу арга хэмжээ авцгаая, Сайн байна шүү
2016-05-26
urgen:
Saihan medee b.na.Medeelel abah utas baiddag uu ?Tegvel humuus doroo tsegtserne dee
2016-05-26
Зочин:
Зайсанд барилгын хогоо их хаях боллоо тэнд ямарч засаг захиргаа алга одоо хятадууд урьдаа нэг ухэр монголыг явуулчаад халхавчлан дураараа барилга барьдаг болсон
2016-05-26
zochin:
sain torgood baitsaagch nar ni ajilaa zev hiiged baival hog hayahaa bolino
2016-05-25
zzz:
zov zov
2016-05-25
Зочин:
Сяахан Гачууртад нэг хово барилгын хог хэд дахин хаяж байхтай таарав. Засаг захиргаагүй юм шиг л байна шүү
2016-05-25