30 настнууд үүргээ сайн биелүүлж байна

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт үргэлжилж байна. Дүүрэг, хороо харгалзахгүй хийгдэж буй нэмэлт дархлаажуулалтын хугацааг сунгаж, энэ сарын 31-ний өдрийг дуустал хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 80.1 хувийн хамрагдалттай байна.
Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуусыг хамруулж буй. Вакцинд 30, 27, 28 настай залуус маш идэвхтэй хамрагдсан бол 19, 22, 23 настнуудын хамралт хангалтгүй байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ