Хэн Л.Мөнхбаясгаланг хил давахыг хориглов

"Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн Цензургүй баг оффшорчдын мөрөөр орж, олон улсын байгууллагад Монголын оффшорчдын баримтуудыг бүрэн эхээр нь авах хүсэлт тавьсан юм. Энэ дагуу тэдний багийг АНУ-д ирэхийг хүссэн аж. Тэд өнгөрсөн шөнө АНУ-ыг зорих байсан хуулийн байгууллагаас хилээр гарахыг хоригложээ.
Энэ талаар сэтгүүлч өөрийн фэйсвүүк хуудсанаа бичсэн байна. Тэрбээр "Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь" хэмээн бичжээ.
Мөн энэ талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийх юм байна. Тэрбээр өчигдөр Кёкүшюзан Д.Батбаярыг оффшор дансгүй гэх цагдаагийн байгууллагын хариуг үгүйсгэж, "Оффшорт бүсэд данстай үгүйг манай Эрүүгийн цагдаа нотолж, шалгаж, гаргаж ирдэггүй юм" хэмээн мэдэгдээд байсан юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ