“Мастерс”-т 18 жүдоч зодоглоно
2016-05-25

 

Жүдогийн олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн буюу “World Masters 2016” Мексик улсын Гуадалхара хотод энэ сарын 27-29-нд болно. Дэлхийн чансаагаар эхний 16-д эрэмбэтэй байгаа шилдэг жүдочид өрсөлддөг тус тэмцээнд манай улсаас энэ жил 18 бөх оролцох аж. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, ОУХМ Ц.Цогтбаатар, Г.Хэрлэн, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид, -70 кг-д Ц.Наранжаргал нар Мексикийг зорьсон юм. Манай шилдгүүдээс эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар тус тэмцээнийг өнжиж байна.

Shuud.mn
Сонин хачин