Шаркс баг өрнөд бүсийн аварга боллоо

Тоглолтын 6 дахь тоглолтыг гэртээ хийлээ.Сан Хосе Шаркс өнөөдөр өрсөлдөгч Сейнт Луйс Блюз багийг 5-2 харьцаатай хожин цувралд 4-2 харьцаатай ялалт байгуулан NHL ын 2016 оны Өрнөд Бүсийн Аварга баг боллоо.Шаркс багийнхаа түүхэнд анх удаагаа Стэнлийн цомын төлөө өрсөлдөх эрхээ авлаа. Шаркс баг ийнхүү түүхийг бүтээж Өрнөд бүсийн аварга болсоноор Дорнод бүсийн аварга багтай 5 сарын 31 нд Стенлийн Цомын финалын цувралын эхний тоглолтоо зочин багийн хувиар хийнэ.
Маргааш өглөө дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөж байгаа Тампа Бей Лайтнинг, Питссбүрг Пингвинс багуудын 7 дахь тоглолт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ