Хотын ерөнхий төлөвлөгөөг макетаар харуулна

img

Дэлхийн томоохон хотуудад хот байгуулалтын музей байдаг бөгөөд энэхүү музейд хотыг бүхэлд нь харуулсан макетыг байршуулсан байдаг байна. Яг энэ жишгийн дагуу нийслэлээс анх удаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан  иж бүрэн макетыг бодит хэмжээгээр нь, масштабыг нь багасган хийхээр төлөвлөж байгаа тухай өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр танилцууллаа.

 


 

Энэхүү макетыг хийснээр УИХ-аас баталсан Улаанбаатар хотын  2020 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын хэрэгжилтэд иргэд хяналт тавих бүрэн боломжтой болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм.

 


 

Хотын хөгжлийг бүхэлд нь харуулах макетад хотын хаана, ямар байшин байдаг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр ямар байршилд орон сууц барих, инженерийн дэд бүцтийг хаагуур хэрхэн явуулах, хотын аль хэсэгт зам, ногоон байгууламж байх, цэцэрлэг, сургууль барих шинэ байршлууд, шинээр өмчлүүлэх газрууд гэх мэт Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бүх мэдээллийг багтааж,  маш ойлгомтжой энгийнээр, тусгай тэмдэгээр ялган харуулах юм байна. Макет хийх эхний хэлэлцээрийг БНХАУ-ын “Бест модел” компанитай хийсэн бөгөөд нийслэлээс шаардлагатай санхүүжилтийг шийдчихвэл 2016 оны 7 дугаар сард 2 метр орчим өндөртэй макет бэлэн болох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
delhiin buh hotuudad iim baidag gedgiig end tend bgaa humuus bugd medej bgaa ene ni buh hund oilgomjtoi baidag yarisan.s shuud harah ni bodit setgelgee ni iluu tusdag 3D bol unetei shuu dee harin mongol zaluu ahmad uran buteelchid.r hiilgevel tednii chadvar ni her baidagiin bgan ikh chimhluur ajil bhor niited delgej uzuuldeg ene hamgiin sain tal ni buh hun uzne
2016-05-27
БАТ-ҮҮЛ ДАРГА НЬ:
ЗА ДАА НЭГ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ҮНЭЭР ЗАХИАЛЖ ХИЙЛГЭЖ БАЙГАА .
2016-05-27
Зочин:
Ингээд л болоо юу? Техник технологи хөгжөөд байхад макетаа яриад л сууж байх юм. 3D технологиор бүтээчихвэл хүртээмжтэй л байх
2016-05-27
Зочин:
Үлгэрийн баатрын бас нэг үлгэр нь үү?
2016-05-27
Зочин:
Ali hesgiig idvel amttai ve
2016-05-27
Ts:
Mongol maket hiih chadvar baihgui yu Maket hedeer hiilgeh ve? Tender zarlaj hiilgesen bol zar tavisan linkee tavij ugnu uu?
2016-05-27
Ts:
Mongol maket hiih chadvar baihgui yu Maket hedeer hiilgeh ve? Tender zarlaj hiilgesen bol zar tavisan linkee tavij ugnu uu?
2016-05-27