Чарльстоны алуурчинг цаазална

АНУ-ын Өмнөд Каролины Чарльстон хотын сүмд жилийн өмнө халдлага гарч, есөн хүн амиа алдсан билээ. 21 настай Диланн Руф гэгч сүмийн барилга руу нэвтэрч, өнгөт арьстай хүмүүс рүү гал нээжээ. Руф өнгөт арьстнуудыг үзэн яддаг учраас тэднийг алсан хэмээн шүүхийн үеэр мэдэгджээ.
Хууль зүйн яам Руфийг санаатай аллага үйлдсэн хэмээн үзэж, ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноохыг шүүхээс шаардаж эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хууль зүйн яамны сайд Лоретта Линч “Руфийн үйлдсэн хэрэг санааттай аллага. Тэрбээр урьдчилан төлөвлөж, өнгөт арьстнууд олноороо цугларах үед халдлага үйлдсэн” гэж мэдэгдсэн байна.
Руфийн хэргийг шалгаж буй Өмнөд Каролины шүүх Чарльстоны алуурчинд ялын дээд хэмжээ оногдуулахаар төлөвлөж буй тухай орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ