Чөлөөтийн эмэгтэйчүүд Италид зодоглоно

img

 

Итали улсын Сасари хотод болох олон улсын уламжлалт “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцохоор манай эмэгтэй бөхчүүд явлаа. Тэмцээн маргааш эхлэх бөгөөд дараах тамирчид зодоглоно.

 

58 кг-ын жинд

  • Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо/,
  • Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/,
  • П.Орхон /“Алдар” спорт хороо/
  • Б.Шоовдор /ҮБТДС/

 

63 кг-ын жинд

  • Гавьяат тамирчин С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо/
  • 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо/
  • Олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нар барилдана.


Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар явжээ.


Манай бөхчүүд дараа нь зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд Польш улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ