М.Бөхбат ”РИО-2016” олимпийг шүүх эрхтэй боллоо

img

 

Монголын жүдо бөхийн шүүгч Машбатын Бөхбат Рио де Жанейро хотноо болох зуны олимпийн 2016 оны наадамд шүүгчээр оролцох эрхийг өчигдөр Олон улсын жүдо бөхийн холбооноос хүлээн авчээ.

 

Тэрээр бусад 14 орны шүүгч нарын хамт РИО 2016 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүн явуулна. Энэ арван дөрвөн шүүгч нар дотор Ази тивээс зөвхөн 3 орны шүүгч эрхээ авчээ. Олимпийн тэмцээнд оролцож байгаа орнууд нь тухайн төрөлдөө өөрийн орны шүүгчтэй байх нь тамирчдынхаа амжилтыг хамгаалахад их чухал нөлөөтэй байдаг юм. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд шүүгчтэй боллоо.

 

Мексикэд эхлэж байгаа олимпийн эрхийн оноо авах сүүлийн тэмцээнийг "Мастерс"-ыг шүүх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ