Монгол цэргийн сүр жавхааг гайхуулна

img

 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран  “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 4 дэх жилдээ зохион байгууулж байна. Наадмын хоёрдугаар шатнаас шалгарч үлдсэн шилдэг ангиудын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа буюу “Иргэн цэргийн бахархлын өдөр”-ийг энэ өдөр “Чингисийн талбай”-д тэмдэглэн өнгөрүүлэх юм.

 

Энэ үеэр жагсаалын тоглолт, шилдэг ангид шагналт гардуулах ёслолын ажиллагаа болон “Монгол цэргийн жавхаа” үзүүлэх тоглолт болох аж. Түүнчлэн үлээвэр хөгжмийн уралдаан, нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн Чуулгын тоглолт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт, ёслолын буудлагаар үйл ажиллагааг өндөрлүүлэх юм байна.

 

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг өнгөрсөн сарын 11-23-ны өдрүүдэд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын 31 дүгээр анги, байгууллагын дунд зохион байгуулсан. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 20-нд болж, өмнөх шатанд шалгарсан 9 ангийг дүгнэжээ. Уралдааныг дүгнэхдээ цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа, цэргийн эмнэлэг, харуулын байрны тохижилтыг шалгуур үзүүлэлт болгосон аж.

 

Шалгуур үзүүлэлтийг хангаж эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох юм байна.

 

“Иргэн цэргийн бахархлын өдөр” энэ өдрийн 11.30- 23.10 цаг хүртэл “Чингисийн талбай”-д үргэлжлэх юм.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Goshin shog bolhiimuu onigootoi yum
2016-05-28
Unen ug:
Mongold uildverlesen puujin, alsiin zain bombogdogch ongots, tank, ih buu, tsomiin zevsegee uzuulj sur huchee gaihuulaad yum bizdee. Wrtontsiin eleg doog bolmoor surjin ner hayg ogchihson baihaaraa yadag yum be. Hooson hoortsognoos oor chaddag yum bidend baina uu.
2016-05-28
tel:
soliotoi yumaaaaaaa gants nisdeg terre hiij chadahgui baijiiij baasniihan sur huch baihav de
2016-05-28