Эль-Фаллужи хотыг чөлөөлжээ

img

Иракийн Засгийн газрын цэргүүд өнгөрсөн оны эхээр хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийнхэнд алдаад байсан Эль-Фаллужи хотыг чөлөөлсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эль-Фаллужи хот нийслэл Багдад хотоос 45 км-ийн цаана байрладаг юм. Армийнхан өнгөрөгч баасан гаригаас Эль-Фаллужи хотыг чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн бөгөөд өчигдөр 20.00 цагийн орчимд хотыг бүрэн чөлөөлжээ.

 

Хотыг чөлөөлөх явцад хэт даврагчид тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлснээс гадна амиа золиослогч өөрийгөө егүүтгэсэн байна. Дараалласан халдлагын улмаас 50 гаруй цэрэг амиа алдсан хэмээн Иракийн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.

 

Армийнхан хот руу нэвтрэх үед АНУ тэргүүтэй олон улсын эвслийнхэн агаараас цохилт өгч, дэмжлэг үзүүлсэн байна. Вашингтон “Агаарын дайралтын үеэр хэт даврагчдын зэвсгийн агуулах зэргийн устгасан” гэж мэдээлжээ.

 

Иракт сурвалжлага бэлдэж буй Британийн “ВВС” агентлагийн сэтгүүлч Жим Мюур “Тулааны үеэр олон зуун цэрэг амиа алдсан. Гэмтсэн хүмүүсийг нисдэг тэргээр Багдад хотноо байрлах эмнэлэгт хүргэсэн” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
munhnaran eejee
2016-05-29
Зочин:
burhan min munhnaran eej
2016-05-29
Зочин:
burhan eek
2016-05-29
Зочин:
munhnar eej
2016-05-29
Зочин:
munhnar eejee
2016-05-29