700 орчим дүрвэгч амиа алджээ

НҮБ-ын Дүрвэгсэд хариуцсан төв “Нэг долоо хоногийн дотор 700 орчим дүрвэгч живж амиа алдсан” хэмээн мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Өнгөрсөн мягмар гаригт Ливийн цагаачдын завь Италийн эргийн ойролцоо живсэн юм. Уг ослоор 500 орчим дүрвэгч амиа алджээ. Энэхүү ослоос гурван өдрийн дараа 135 дүрвэгч тээвэрлэж явсан цагаачдын завь осолдож, 49 дүрвэгч амиа алдсан байна. Энэ амралтын өдөр Сири, Иракийн иргэдийг тээвэрлэж явсан завинууд газар дундын тэнгист осолдож, 200 гаруй цагаач амиа алдсан хэмээн тус төвөөс мэдээлжээ.
Дүрвэгчид Газар дундын тэнгисийг гатлан Итали, Грек улсуудад ирсээр байна. Харамсалтай нь дээрх улс хууль бусаар ирсэн цагаачдыг албадан Турк руу буцаах болжээ.
Турк улс зөвхөн бичиг баримттай болон гэмт хэрэгт холбогдож байгаагүй дүрвэгсдэд орогнол олгож байгаа учир олон сая дүрвэгч хилийн цаана үлдэж байна. Дүрвэгсэд амиа алдаж буйтай холбогдуулан Ватиканы тэргүүн Францис ном уншиж, амиа алдагсдад хүндэтгэж үзүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ