Баатар гориллаг бууджээ

АНУ-ын Охайо мужийн Синсиннати хотын амьтны хүрээлэнгээр гэр бүлийнхээ хамтаар зугаалж явсан дөрвөн настай хүү санамсаргүйгээр гориллагийн торонд унасан байна. Энэхүү үйл явдал энэ амралтын өдөр болжээ. Хүрээлэнгийн ажилтнууд горилла хүүг гэмтээж магадгүй хэмээн үзэж, буудан хороосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хяналтын камерийн тусламжтай ажилтнууд алдаа гаргасан нь тогтоогджээ. Уг горилла хүүг хөнөөх бус торноосоо гаргахаар тэвэрч яваа нь бичигдсэн байна. Энэхүү бичлэгийн дараа иргэд дургүйцлээ илэрхийлж, гориллаг буудсан ажилтанг хуулийн дагуу шийтгэхийг шаардаж эхэлжээ.
Торонд унасан хүү ямар ч гэмтэл аваагүй юм. Мөн интернэт хэрэглэгчид хүүг аврах үедээ амиа алдсан Харамбэ гориллаг баатар хэмээх болжээ. Харамбэ 1999 онд Өмнөд Африкт мэндэлж, 2000 онд Америкт ирсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ