Хүүхдийн баяраар 18 чиглэлийн автобус үнэгүй үйлчилнэ

img

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд тэмдэглэнэ. Уг үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын хүн ам ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулна. Үүнд:

 

  • Шархад
  • Улиастай
  • Сэлбэ
  • Жанжин клуб
  • Баянхошуу
  • Улаан чулуут
  • Орбит
  • Толгойт
  • Зүүн салаа
  • Зайсан
  • Нисэх
  • Яармаг
  • Баруунсалаа
  • Хайлааст
  • Чингэлтэй
  • 3,4-р хороолол
  • 5 шар
  • Офицеруудын ордон 

 

 

Дээрх чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08:00 цагт хөдөлж, Чингисийн талбайд ирэх бөгөөд оройн хаалтын ажиллагааны дараа буюу 17:00 цагаас иргэдийг буцааж хүргэх үйлчилгээг зохион байгуулна.

 

 

Уг арга хэмжээний үеэр Чингис-ийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоор хотын зүүн талын Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Офицеруудын ордон чиглэлийн 5 автобус, “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоор урд болон баруун талын Зайсан, Нисэх, Яармаг, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, 5 шар чиглэлийн 9 автобус, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоор хойд талын Хайлааст, Чингэлтэй, 3, 4-р хороолол, Баруун салаа чиглэлийн 4 автобус үйлчилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-05-30