АСЕМ-д зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэжээ

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Засгийн газраас 2012-2016  онд хэрэгжүүлж буй  “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээн дэх хөдөлмөрийн яармаг “Чингисийн талбай”-д зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс, барилгын болон худалдаа үйлчилгээний ажил олгогч байгууллага оролцож байгаа аж.

 

Энэхүү арга хэмжээг Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Хөдөлмөрийн Газар болон Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хамтран зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийн үеэр иргэдэд   мэргэжлийн боловсрол олгох сургалт, жижиг дунд үйлдвэрлэл, төсөл хөтөлбөрүүдийн талаарх хууль тогтоомжийг сурталчилж, зөвлөгөө, мэдээллийг  хүргэж байна. Түүнчлэн АСЕМ-д зориулсан бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ.

 

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров “Энэхүү арга хэмжээ жил бүрийн хавар, намар зохион байгуулагддаг. Хавар намар болгон эдийн засгийн идэвхи сайжирч, ажил хайж буй иргэдийн тоо нэмэгддэг байгаа. Тийм учраас барилгын болон зам тээврийн компаниуд энэхүү арга хэмжээнд нэгдсэн журмаар оролцож байнгын болон түр ажлын байрны саналыг иргэдийн дунд нээлттэй зарладаг. Одоогоор ажил олгогч байгууллага болон дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэст худалдаа үйлчилгээ, барилга, шатахуун түгээх станц зэрэг чиглэлийн 530 гаруй сул ажлын байр байгаа. Эдгээр ажлын байранд иргэд хамрагдах хүсэлтэй илэрхийлж, идэвхитэй хамрагдаж байна” хэмээв.

 

“Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн яармаг энэ өдрийн 16.00 цаг хүртэл “Чингисийн талбай”-д үргэлжлэх юм.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АСЕМ д зориулсан дарга хаана байна
2016-05-31