“Дурсамж”-ынхан хүүхдийн асрахад хандив өргөнө

img

 

 “Дурсамж” хамтлагийн “Илчилж амжаагүй хайр” тоглолт ирэх сарын 3-нд болно. Үүнтэй холбогдуулан тус хамтлагийн залуус мэдээлэл хийлээ. Тэд тоглолтынхоо тодорхой хувийг хүүхдийн асрах байгууллагад хандивлах аж.

 

Энэ жил тус хамтлагийн 16 жилийн ой тохиож байгаа юм байна. Үүнийг тохиолдуулан “Илчилж амжаагүй хайр” уран бүтээлийн тоглолтоо толилуулахаар болжээ.  Тоглолтод хамтлагийн “Үнсье”, “Хөөрхөн Бурмаа”, “Илчилж амжаагүй хайр”, “Хайраа олсон” зэрэг хуучны уран бүтээл болон шинэ дуунууд дуулагдах тухай хамтлагийн ахлагч Б.Бат-Оргил хэлж байна.

 

Тэрбээр “Энэ баасан гарагт бидний  16 жилийн төрсөн өдрийн баяр тохиох гэж байна. Энэ баяраа тохиолдуулан энэхүү тоглолтоо өргөн барихаар төлөвлөлөө. Энэ бидний хоёр дахь бие даасан тоглолт. Тоглолтод манай хамтлагаас гадна бидний үеийн олон хамтлаг ирж тоглох болно. Энэ хямралын үед уран бүтээлчид биднийг ивээн тэтгэж байгаа байгууллагууддаа баярлалаа гэж хэлье. Тоглолт үнэхээр сайхан болно. Тэгээд бид залуу үеийн төлөөлөл учраас нийгэм дэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж Эх үрсийн баярыг тохиолдуулан тоглолтынхоо тодорхой хэмжээний орлогыг хүүхдийн асрах газарт хандивлана” хэмээв.

 

 Тус хамтлагийн тоглолтод урилгаар "Guys", "Салхи", "Киви", “Madness”, “Mr.dogs” хамтлаг болон дуучин ВХ оролцох юм байна.

 

“Илчилж амжаагүй хайр” тоглолт ирэх сарын 3-нд 19.00 цагт “One Event Hall”-д болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ