Орон сууцны ипотекийн зээлийн дөрөвдүгээр сарын тайлан мэдээ гарчээ. Арилжааны банкууд өнгөрсөн сард нийт 1500 зээлдэгчид 89.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3633.0 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 82320-д хүрсэн байна.
Тайлант сард 5 хувийн хүүтэй 18.6 тэрбум төгрөгийн зээлийг 397 зээлдэгчдэд олгосон бол 8-аас таван хувь руу106 зээлдэгчдийн 3.9 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ. Тухайн сард 28.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсчээ.
Нэг зээлдэгчид 59.9 сая төгрөгийн зээл ногдож байна.
В.Бат