Ираны иргэд хаж мөргөлд оролцохгүй

Ираны эрх баригчид хаж мөргөлийн үеэр мөргөлчдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна хэмээн Саудын Араб улсын удирдлагуудыг буруутгасан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуссейн Жабери Ансари “Channel 3” сувагт “Хаж мөргөлийн үеэр олон сая мөргөлчин Саудын Арабын Мекка хотноо очдог. Харамсалтай нь жил бүр уг мөргөлийн үеэр олон хүн амиа алдаж, хохирогч болдог. Тиймээс Ираны иргэдийг уг мөргөлд оролцохыг хатуу хориглож байна” гэж хэлжээ.
Ираны мөргөлчид уг шийдвэрийг эсэргүүцэж, суулт зарлахаа мэдэгджээ. Өнгөрсөн оны хаж мөргөлийн үеэр багана нурж, 1900 орчим хүн амиа алдсан юм. Амиа алдагсдын 250 орчим нь Ираны иргэн байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ