Тамхи худалдахгүй байх санаачилгыг гаргалаа

img

Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлсэн аж.

 

Энэ өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс тавдугаар сарын 31-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт тамхи худалдаалахгүй байх санаачилгыг гаргалаа. Мөн зургаадугаар сарын 1-ний Эх үрсийн баяраар архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг нийт аж ахуй нэгж байгууллагуудад уриалж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ