Х.Болорчулууны нөмрөг дорх уурхай

img

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сонгуулийн гол өрсөлдөгч рүүгээ эхлэн чулуу шидлээ. Сонгууль эхлэх яагаа ч үгүй байхад ихэд айж сандарч байгааг нь үүнээс баримжаалж болохоор байна. Л.Гүндалайгийн хэлсэнчлэн "чацга царайлж" яваа энэ эрхмийн тараасан цуурхлыг эхлэн сануулъя.
 
Шар мэдээний сайтууд дээр тэрбээр ингэж бичүүлжээ."Зам тээврийн сайд М.Зоригт Дорнод аймаг дахь бүтээн байгуулалтын саналыг шалтгаангүйгээр гацааж байгаа талаар бид мэдээлсэн. Гэвч ямар ч хариу ирэхгүй байгаа учраас асуултаа дахин асуух нь зүйтэй болов уу?
 
Монголын үндэсний компани уурхай байгуулж, төмрийн хүдэр олборлон, бүр баяжуулж, экспортодгаргахаар бэлэн болж. Харамсалтай нь ганцхан Зам тээврийн сайд М.Зоригтын “санал”-аас шалтгаалаад бүтээгдэхүүнээ ч гаргаж чаддаггүй, асуудлаа ч шийдэж чадахгүй гацаад байгаа аж. Монголын хөрөнгө оруулалттай “Зэст-Өндөр” ХХК өнгөрсөн жил төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрээ барьж байгуулан, өдгөө бага биш баяжмал экспортлоход бэлэн болгоод байгаа. Уурхай байгуулах, олборлолт, баяжуулалт хийхийн тулд авсан байх ёстой бүх л дүрэм журам, зөвшөөрлийг авч, байж болох бүхий л шаардлагыг хангасан. Тэд:


 
• Уул уурхайн яам,
• Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
• Гадаад харилцааны яам
• Батлан хамгаалах яам
• Гаалийн ерөнхий газар
• Хил хамгаалах ерөнхий газар
• Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Дорнод аймаг, Халх гол сум гээд бүхий л зөвлөмж, дүгнэлт, зөвшөөрлийг авсан.  
 

Дорнод аймгийн Халхгол сум дахь төмрийн хүдрийн ордын ашиглалтын нөөц 21.48 сая тонн. Харин одоо энэ ажил зөвхөн М.Зоригтоос болоод гацаад байгааг сонсвол бухимдах л байх.


 
Ямар ч хууль дүрэм зөрчөөгүй, явах л ёстой ажил дээр ямар ч тайлбар шаардлага хэлэхгүй гацаачихаад байгаа нь сайдад өөр “сонирхол” байгаа юм биш үү гэж хардаж байна. Хариу өгөөрэй, Зоригт сайд аа" Иймэрхүү муулах гээд ядчихсан зүйлийг Х.Болорчулуун тарааж явна.


 
Нэгэнт Х.Болорчулуун хариу өг энэ тэр хэмээн сүржигнэж шаардсан учраас сайд Д.Зоригттой холбогдон лавлабал дараах хариултыг өглөө.


 
Д.Зоригт: Юуны өмнө би Х.Болорчулуун гишүүнд УИХ-ын чуулганаар 2015 оны 7 дугаар 9-ний Халхголд чөлөөт бүс байгуулах тухай хэлэлцүүлэг хийх үед хэлж байсан үг, өгсөн саналаа нэхэн сануулмаар байна.


 
Тэр чуулган дээр М.Зоригт сайд ингэж хэлжээ: Дорнодод уурхай, чөлөөт бүс зэргийг байгуулбал аялал жуулчлалынхаа боломжийг хаачих биш үү? Хэрвээ чөлөөт бүс байх ёстой бол аялал жуулчлалынх л байх ёстой гэдгийг тодотголдоо нэмж оруулах ёстой байх. Би гайхаад байгаа юм, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ийм асуудлыг дэмжиж байхдаа аялал жуулчлалын талаар бодоогүй л юм байх даа. Нөмрөгийн орчимд нэг айхтар юм харсан. Хилийн боомтоос ердөө 3, км-ийн зайд Нөмрөгийн дархан цаазтай газарт хайгуулын лиценз өгөөд, төмрийн хүдрийн олборлолт хийх гэж байх юм. Хөрс хуулаад эхэлчихсэн байна. Би яг тэр боомтын асуудлаар хэлэлцээ хийх гэж явсан учраас Хятадын талтай Бичигтийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргахыг тас хорьё гэж санал тавиад бүтээгүй. Цаад талд нь 200 км-т Хятадын төмөр баяжуулах үйлдвэр байгаа. Тэр нь Нөмрөгөөс төмөрөө авах гээд байгаа байхгүй юу. Монголын сайхан байгаль тэдэнд огт хамаагүй.


 
Ийм л асуудал байгаа юм л даа гэж хэлж байжээ. Тэгэхээр М.Зоригт хэний, юуны төлөө зогсч байгааг ойлгож болох биз.


 
Хоёрт, Х.Болорчулууны өмөөрөх гээд ядаад байгаа“Зэст-Өндөр” ХХК нь Төрийн тусгай хамгаалттайгазар нутаг Нөмрөгийн савд төмрийн хүдэр олборлох уурхай байгуулах гээд байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа юм аа. Би тэдэнд болон Х.Болорчулуунд бүх хууль журмыг дурдаж сануулаад,  хууль бус зүйл дээр гарын үсгээ зурахгүйгэдгээ тодорхой хэлнэ. Нөмрөгийн сав газар бол дэлхийд данстай байгалийн тогтоц, гадны нөлөөлөлд эмзэг бүтэцтой байгалийн ховор тогтоц юм. Гэтэл тэнд тэслэгээ, дэлбэрэлт явуулж, тоос манан, дуу чимээ  хадааж орчныг бохирдуулах, ан амьтныг үргээх, дайжуулах зэрэг нөхөж баршгүй хохирол учруулах олборлолт явуулах гээд байгаа нь нутаг орондоо хайртай хүний дэмжиж болохгүй л үйлдэл байгаа юм. Тэр уурхайн ашиглах гэж байгаа технологи нь Хятадын хуучирсан техник, технологид суурилсан, байгаль орчинд үлэмж хөнөөлтэй гэдэг нь тогтоогдчихсон эд гэсэн мэдээлэл бий. Төмрийн хүдэр нь хүнцэл, хүхэр зэрэг хүрээлэн байгаа орчныг сүйрүүлдэг химийн элементүүдийг ихээр агуулдаг бөгөөд тэслэх, бутлах баяжуулах явцад агаарт тоосонцор болон дэгдэж, хүн амьтныг хордуулан, ургамлын бүрхэвчийг устгадаг. Хэрвээ төмрийн уурхайнуудаар очиж үзэж байсан хүн байгаа бол мэднэ дээ. Эргэн тойрных нь 15 км газарт үнсэн саарал тоос ургамлыг бүхэж, үхүүлсэн байдаг. Мал байнга үр зулбадаг, нялх байхдаа үхдэг. Нутгийн иргэдийн биеэр тууралт гарч, арьсны элдэв өвчин, харшил элбэгшдэг. Гэтэл нөгөө талдаа төмрийнхүдрийн үнэ ямар ч ашиггүй төвшинд хүрч унасан. Тонн хүдэр 40 доллар хүрэхтэй үгүйтэй байхад мөнгө л олж байвал хамаагүй гэдэг үүднээс олборлолт явуулахаар байгаль хамгаалалд зарцуулах мөнгө байхгүй. Нөхөн сэргээлтийн тухай бүр ч ярилтгүй болдог. Ингээд ажил эхэлчихсэн хойно нутгийн олны эсэргүүцэлтэй тулгарна. Мөнгөгүй ажил нь гацна. Явж явж Монгол хохироод, байгаль сүйдээд л өнгөрнө.Тэгэхээр тэр компанийг ч бодоод, нутаг усаа ч бодолцоод, нутгийн олны сэтгэл санааг тооцоод би зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ хэлчихсэн.


 
Дорнодын сонгогчдоос би удахгүй тойрч явахдаа асууна. Тэр цагт Х.Болорчулуун юу ярихыг хамтдаа хүлээе дээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bolorchuluun zes ondrin uurhaigaa haa m.zorigt,bolorchuluun 2 uulaa hudlaa hudalchuud hereggvi
2022-02-21
Зочин:
Хүүдийтэй алтанд гараа шургуулсан хүн гараа татаж авч чаддагүй гэж Мангол улсын ерөнхийлөгч асан Н Энхбаяр нэгэнтээ хэлсэнчлэн Х Болорчулуунд тэр явдал нүүрлэсэн байгаа бололтой Одоо арай оройтоогүй байгаа дээрээ алттай уутнаас гараа аваасай Алтнаас илүү ариун нэр төр гэж нэг юм ..............
2016-06-05
zochin:
Bolorchuluun shudraga bvteelch zaluu dornodchuud demjinee.ZORIGT chi bvv xar shavar BOLORCHULUUN ruu tsatsaad vnend xvrexgvidee kkkkkkk
2016-06-01
zochin:
Zorugt gishvvn xvvxnii zurag caixan dardag
2016-06-01
Зочин:
BOLORCHULUUNAA CHI YSTOI JILXENE SHOUDAGCH ADGIIN NOVSH GEDGIIG DORNOTCHUUD BID BISH MONGOLIIN ARD TUMEN BID BUGD MEDNE.CHI 2016 ONII SONGUULIIN DARAA LUIVRIIN UURXAIDAA OZIJ NUURSEE GARGAJ BUR IX XAGARTLAA BAYAJAARAI. TER MONGONOOSOO MONGOLIIN ARD TUMNII YDUU XESEGT N BUTEN TALX ABZ OGOOREI
2016-06-01
хашир:
Халхголын чөлөөт бүс гээд эхэлсэн. Их эсэргүүцсэн. Сарын дараа түүнийгээ Бүтээн байгуулалтын бүс гэж нэрлэх боллоо. Эсэргүүцэгч баярлалаа гэж хэлсэн. Юу нь өөрчлөгдсэн юм бэ? Молиго үмхүүлээд байгаа юм биш үү..
2016-06-01
Зочин:
Ер нь бол Дорнодын сумдын засаг дарга нар баахан газар нутгаа хувийн компаниудын лицензээр өгчихсөн, нөгөө зөвшөөрөл авсан компаниуд самраад дуусч байгаа шт. Зэст Өндөр бол яг үүний нэг жишээ. Болорчулуун бол энэ компаниас тодорхой хувь авч байж магадгүй. УИХ д байгаа дээрээ мөнгө хийе гэсэн нөхөр дөө энэ Болорчулуун
2016-06-01
зочин:
Нэг их халуун эх оронч дүр ч мэдэхгүй.Бодь-ийнхон хотын захиргааны байрыг хувьчилж авахгээд завгүй байгаа шдээ.Ийм хүнд бас итгэж болох уу.Хаалт хийнээ гэдэг авилга авахын үндэс гэдэг.
2016-06-01
Зочин:
Зоригтын хар пиар ч эхэлж дээ. Мэдээгээ зохиож бичээд өөрөө түүндээ хариулдаг.
2016-06-01
Зочин:
EX BIE DAAGCH YAWTSGUY DEE . KHUDLAA EKH ORONCH DUR ESGEJI BAAKHAN SHUUMJLEE BIZ DEE . ENE NUKHUR KHUDLAA GAR DAA
2016-05-31
Зочин:
Дорнодынхон одоо юугаа ойлгож ядаад энэ хүмүүсийг ингээд байгаан. Арай нуруутай ажиллаж чаддаг Зоригтыг л дэмжиххэрэгтэй шдэ. Наандаж л нээлттэй асуудал хүлээж авдаг.
2016-05-31
Зочин:
энэ Болорчулуун чинь гэмгүй царайлчихаад бас хүн гүтгэж явдаг байх нь ээ.. овоо гар юмаа
2016-05-31
Зочин:
unen l helsen bna. ene bolorchuluun ontsgui gar shuu
2016-05-31
Зочин:
ene asuudald zorigtiig demjij bna. atgahan chinee gazraa uhuulaad yaj bolohov. aylal juulchlal bol bas yahav bolno shd
2016-05-31
Зочин:
ИЙМ УУЛ УУРХАЙН КОМПАНИЙН ГАР ХӨЛИЙГ МАНАЙХ СОНГОЖ БОЛОХГҮЙ. ТАЛ НУТАГ МИНЬ ХЭДЭН УХСАН НҮХ Л БОЛЖ ҮЛДЭНЭ ШҮҮ
2016-05-31
Зочин:
Энэ гурилчулуун юу хийж яваан. Манайд дэвшээд нэмэргүй л болов уу хөөрхий
2016-05-31
Зочин:
Bolorchylyyniig gutgeed nemergui dee
2016-05-31
Зочин:
Dornodiin huniig gutters hold yawahgui dee.Zorigtoo Chinii arga baril erduu gutgeleg my data zailyyl
2016-05-31
Зочин:
tegheer ils toriig biznesees hol baig
2016-05-31
Зочин:
zorigt ulsa hyatdad hudaldaj elbegdorj shig araas n yavj eh ornoosoo hoogd
2016-05-31
Зочин:
huuliin tsoorhoi baigaliin jamaar bii bolno harin hun l bodloggui alham hiij komuniz geh meteer baiglia suidelj baina jishee amerik
2016-05-31
Зочин:
Болорчулуун одоо болоо. Хувийн эрх ашгаа өмнөө тавинй. Өөрийн гэсэн толгойгүй, хүний амаар дагаж шалчигнана. Дорнодын ард олон ойлгоо байлгүй дээ.
2016-05-31
Зочин:
Дорнодоос нэр дэвшиж байгаа энэ Гурилчулуун гэж нөхөр Дорнодын ард түмний төлөө юу хийсэн юм бэ. НОЁН уул ярисаар байгаад өнгөрсөн . Сүүлд нь ХАЛХГОЛ-ын сав газрыг зөвхөн өөрт ашигтайгаар чөлөөт бүс болгохоор асуудал оруулаад хөөцөлдөж яваа. Учир нь тэнд байгаа уурхайд санаархаад байгаа хэрэг байж л дээ. Энэ хүн НОЁН уулын нутагт нэр дэвшвэл таарна. Өнгөрсөн хугацаанд дүү нар болон ойр дотнын хүмүүсээ өөд нь татсан л гавьяатай байх
2016-05-31
Зочин:
Байгаль орчны асуудалд ингэж анхаарч байгаа Зоригт гишүүнд талархлаа
2016-05-31
Зочин:
Dornodod bolorchuluun geluu.. ene l yostoi hereggui shuu.. yostoi luivarchin tsaraitai nohor bgan
2016-05-31
Зочин:
Энэ Болорчулуун ч гэлтгүй ардаа Уул уурхайн хэдэн компани нуусан нөхөд төрд их байгаа. Энэ нөхдүүдээс л салмаар байна
2016-05-31
Зочин:
Нөмрөгийн дархан цаазтай газрыг хамгаалах нь зөв энэ болорчулуун юу л хийгээд байгаа юм..
2016-05-31
Зочин:
Энэ Болорчулуун чинь хэд алхаад л баригдах юман дээр бас худал цуу тарааж явдаг нөхөр байх нь ээ айхтар юм
2016-05-31
Зочин:
zuragchin ch gesen minii muu said hamaagui deeree
2016-05-31
438 tootoos:
ene bolorchuluun dandaa iimerhuu yavuurgui yum hiij yavahiin yagaad bdag yum boldoo hoorhii
2016-05-31