Онгоцны хар хайрцагнаас дохио иржээ

img

Газар дундын тэнгист осолдож, 66 хүний аминд хүрээд буй Египетийн “Egypt Air” компанийн “Airbus A320-232” онгоцны хар хайрцагнаас дохио хүлээн авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Францын “Laplace” шумбагч онгоц хоёр хар хайрцагны дохиог илрүүлсэн байна. “Laplace” шумбагч 3000 метрийн гүн усанд ажиллах чадвартай робот тээвэрлэн яваа юм.

 

Францын Тээврийн сайд “Тун удахгүй бид хар хайрцагнуудыг олох болно. Бид удахгүй ослын шалтгааныг тогтоох болно” гэж хэлжээ. Египетийн аврагчид дохио ирээд буй бүс нутагт хайгуул хийж эхэлсэн байна.

 

Хар хайрцаг ослоос хойш сарын хугацаанд дохио илгээх цэнэгтэй байдаг. Египетийн Ерөнхийлөгч Абдулл Фаттах аль Сиси өчигдөр албаны хүмүүсийг хүлээн авах үеэрээ “Хар хайрцагнуудын цэнэг дуусахаас урьтаж тэднийг олох хэрэгтэй. Хар хайрцагны бичлэгүүд л үнэнг ярина” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ