Путинээс айжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр тохиосон олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуудан Кремлийн ордондоо багачуудыг хүлээн авч, бэлэг өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Путиний урилгаар “Гэр бүл ба хүүхэд хамгаалах төв”-ийн ажилчдын хүүхдүүд хүрэлцэн иржээ.
Ерөнхийлөгч залуусыг манлайлж, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч гэр бүлд шагнал гардуулсан байна. Клешов эхнэр, гурван охиныхоо хамтаар уг шагналыг хүлээн авчээ. Шагнал гардуулсаны дараа Ерөнхийлөгч Клешовын бага охин дөрвөн настай Яна Клешовыг үнсэх гэтэл охин уйлж, Путинийг сандаргасан байна.
Охин “Би айгаад байна” хэмээн хэлжээ. Түүнийг ийн хэлэхэд Путин “Хүүхдүүд надаас эмээдэг бололтой” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ