Хумсны мөөгөнцөрийг уксусаар эмчлэх нь

Хумсны мөөгөнцөр нь өөр хүнээс халдварлаж эсвэл хүний бие организм, бодисын солилцооноос шалтгаалж үүсдэг. Мөн ариун цэврийн шаардлага хангаагүй гоо сайхны салоноор үйлчлүүлэх нь үүний шалтгаан ч болдог. Учир нь хумснаас хумсанд, хүнээс хүнд мөн түүнд ойр байх багаж хэрэгслээр дамжин маш амархан халдварладаг. Америкийн “www.wikihow.com” сайт хумс мөөгөнцөрдсөн үед уксусаар хэрхэн эмчлэх аргаас нийтэджээ.
Алхам №1
Танд цагаан цуу болон уксус байхад эдгээр асуудлыг шийдвэрлэж чадна.
Алхам №2
Хумсаа уксусаар эмчлэхээсээ өмнө хумсаа авч, сайтар цэвэрлэсэн байх.
Алхам №3
500 грамм усанд 10-20 грамм уксус хийгээд сайтар хутгах. Ус таны бүлээн байх учиртай.
Алхам №4
Уксусаа чийгтэй алчууранд шингээгээд хумсаа зөөлхөн арчих хэрэгтэй.
Алхам №5
Мөн байгалийн гаралтай тос эсвэл оливын тос түрхэж болно.
Алхам №6
10 минутын дараа хөлөө бүлээн усаар сайтар угаа. Учир нь уксус харшил үүсгэх эрсдэлтэй.
Алхам №7
Хумсны мөөгөнцөр эдгэрдэг. Тиймээс та тэвчээртэй байж өндөр өсгийт зэргээс татгалзаарай. Хумсаа эмчлэх хугацаандаа оймсноос бүү татгалз.
Алхам №8
Орой унтахаасаа өмнө чихний хөвөнд бага зэргийн уксус шингээгээд хумсаа арчихад долоо хоногийн дотор мөөгөнцөр эдгэрдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ