Сөүл дүрвэгсдийн эрхийг зөрчжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Инчон нисэх буудалд 180 орчим дүрвэгчийг цонх, ор болон ариун цэврийн өрөөгүй бүгчим өрөөнд олон цагийн турш хорьсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Сөүлийн удирдлагууд дүрвэгсдэд орогнол олгох эсвэл албадан гаргах шийдвэр гаргах хүртэл тэднийг түр хорих болно” хэмээн албаны хүн мэдэгджээ.
Дүрвэгсдийг хэдэн өдөр дээрх өрөөнд хорьсныг албаныхан мэдээллэхээс татгалзсан байна. Мөн дүрвэгсдэд хоол, ус өгөхгүй зөвхөн кока кола ундаа болон хачиртай талх өгчээ. НҮБ, Сөүлийн удирдлагуудад дүрвэгсдийн эрхийг зөрчихгүй байхыг уриалсан байна.
Сирийн иргэн 20 настай Мухаммед гэгч “AFP” агентлагт “Миний хувь тавилан хэрхэхийг Сөүлийн эрх баригчид мэднэ. Би гэр бүлээ тэжээхийн тулд Сөүлд ирсэн. Тус улсын цагаачлалын албаныхан намайг Сөүлд авчрахын тулд олон улсаар авч явсан. Одоогоор миний зорилго мөрөөдөл зогсонги байдалд ороод байна” гэж ярьжээ.
Ойрхи Дорнодын цагаачдыг Сөүлд авчрахын тулд Турк болон БНХАУ-аар дамжин авчирчээ. Инчоны буудалд түр хорионд байгаа дүрвэгсдийн ихэнх нь Сирийн иргэд гэнэ. Тус улс зөвхөн 50 дүрвэгчид орогнол олгоно хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч уг мэдээллийг Хөх ордон батлаагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ