Шүүхийн байранд халджээ

Афганистаны нийслэл Кабул хотын шүүхийн байранд талибанчууд халдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагаар долоон хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын дөрөв нь талибанчууд гэнэ.
Цагдаагийн газраас “Талибан” бүлэглэлийн дөрвөн амиа золиослогч дээрх халдлагад оролцсон. Дөрвөн амиа золиослогч шүүхийн байрны өмнө өөрийгөө егүүтгэх гэж байхад цагдаагийнхан гурван талибаныг устгасан. Харин нэг талибан шүүхийн байранд нэвтэрч өөрийгөө егүүтгэсэн. Уг халдлагаар шүүхийн гурван ажилтан амиа алдсан” гэж мэдээлжээ.
Талибанчууд ийнхүү шүүхийн байранд халдсан шалтгаанаа “Тавдугаар сарын 19-ны өдөр Афганистаны шүүх “Талибан” бүлэглэлийн зургаан дайчныг цаазаар авах ялаар шийтгэсэн. Бид дайчдынхаа өшөөг авахын тулд энэхүү халдлагыг үйлдсэн. Бид өшөөгөө авах хүртэл шүүхийн байруудад халдсаар байх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ