Жүржийн хальсны ид шид
Америкийн www.wikihow.com сайт жүрж жимсний хальсны ид шидийн талаар нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Жүрж жимсний хальсаар олон зүйлийг хийж болдог.
Зөвлөгөө №2

Жүржийн хальсаа сайтар угаагаад жижиглэн хэрчээд халуун эс эвсэл халуун цайнд хийгээд хагас цагийн дараа уухад өтгөн гардаг байна.
Зөвлөгөө №3

Хүйтэн усанд жүржийн хальс хийгээд хонуул. Энэхүү ус ходоодны шархыг эмчилдэг байна.
Зөвлөгөө №4

Хүнсний ногооны хальс, сонгино болон сармисны хальснаас хурц үнэр үнэртдэг. Та хүнсний ногооны хальс дээрээ хэдэн ширхэг лимоны хэрчсэн хальсыг хийгээрэй. Хальс муухай үнэрийг дарах болно.
Зөвлөгөө №5

Жүржийн хальсыг хэрчээд уутанд хий. Ууттай хальсаа оймсынхоо шүүгээнд хийхэд эвгүй үнэр дарагддаг байна.
Зөвлөгөө №6

Цэцэг тарих гэж буй талбай болон хөрсөн дээрээ жүржийн хальс тавиарай. Хальс цэцэгний ургалтыг дэмжихээс гадна хорт шавжнаас хамгаалдаг байна.
Зөвлөгөө №7

Өнгө нь алдсан гутлаа жүржийн хальсаар арчихыг зөвлөж байна.
Зөвлөгөө №8

Жүржийн хальс арьсан дээр тогтсон сорив, нөсөөт толбо зэргийг арилгадаг.
Зөвлөгөө №9

Тасалгааны ургамлаа жүржийн хальсаар арчиж, гялалзуулаарай. Жүржийн хальс тоосыг сайтар цэвэрлэдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ