Луврын музей хаагджээ

img

 

Францын нийслэл Парис хотноо байрлах алдарт Луврын музей хаалгаа барьсан талаар "CNN "агентлаг мэдээллээ. 

 

Музей хаалгаа барьсан нь үертэй холбоотой гэнэ. Тус музейн удирдлагууд өчигдөр шуурхай хуралдаж дэлхийн өвийг усанд норгохоор урдчилан сэргийлэн дээрх шийдвэрийг гаргасан байна. 

 

Парис хотноо өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн үер буусан юм. Хэвлэлүүдийн мэдээлснээр "Парисын дундуур урсдаг Сена мөрөн үерлэж, усны түвшин таван метрээр нэмэгдсэн" гэв. Үерийн улмаас улсын хэмжээнд 25 мянган өрх цахилгаангүй болжээ. 

 

Францаас гадна Австри, Их Британи, Франц улсад үер бууж их хэмжээний хохирол амсаад байна. Уг үерийн улмаас Германд таван хүн, Францид нэг хүн, Британид гурван хүн, Францад нэг хүн амиа алджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

би:
наад жоохон зүйл ээ алдаагүй бичээ ч. яасын усанд автуулахаар шийдээд францад 2 удаа үер болцон юм уу. шал балай юм
2016-06-04