Оюутан нь багшийгаа хөнөөжээ

img

АНУ-ын Лос Анжелес хотын Калифорнийн их сургуулийн хотхонд буутай этгээд нэвтэрч, гал нээсэн билээ.

 

Уг халдлагын үеэр хоёр хүн амиа алдсаны нэг нь буутай этгээд байжээ. Тэгвэл буутай этгээдээс гадна амиа алдсан иргэн тус  их сургуулийн сансрын инженерийн ангийн багш байжээ. Амиа алдсан багшийг Уилъям Клуг гэдэг.

 

“Халдлага үйлдсэн эрийг Майнак Саркар гэдэг. Тэрээр 2013 онд сансрын инженерийн ангид суралцаж байхдаа тодорхойгүй шалтгааны улмаас сургуулиа орхисон. Саркар энэ хугацаанд Миннесота хотноо амьдарч байсан. Гэрчүүдийн мэдээлснээр тэрээр багштайгаа байнга маргалддаг байсан гэсэн. Клуг түүнд багшилж байсан нь тогтоогдсон” хэмээн Лос Анжелесийн цагдаагийн албаны дарга Чарли Бэк мэдэгдсэн байна.

 

Калифорни мужийн захирагч өчигдөр твиттер хуудастаа харамсалтайгаар амиа алдсан багшийн зургийг нийтэлж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ