Германд халдахаар төлөвлөж байжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой гурван этгээдийг Германы Дюссельдорф хотоос баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэд Сири улсын иргэн хэмээн цагдаагийн газраас мэдээлэв.
Прокуроруудын хэлснээр “25-31 насны залуус Францад саатуулагдаад нэг сири залуутай хамт халдлага үйлдэхээр төлөвлөсөн” гэсэн байна.
Баригдсан гурван этгээдийг хоёр нь Дюссельдорф хотын төвд амиа егүүтгэхээр төлөвлөсөн бол үлдсэн нэг нь Францад хоригдож буй сири залуугийн хамтаар иргэд рүү гал нээхээр тохиролцсон байсан гэнэ. Тэдний нуугдаж буй газрыг битүүжилсэн бөгөөд одоогоор галт зэвсэг зэргийг олоогүй хэмээн албаны хүн мэдээлжээ.
Залуус өнгөрсөн оны долоодугаар сард дүрвэгсдийн дүрээр Германд ирсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ