“Дайчид” цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ийн 2015-16 оны финалд шалгарч үлдсэн “Голден Стейт Уорриорс”, “Кливленд Кавальерс” багийн цувралын эхний тулаан өнөөдөр боллоо. Тоглолтын эхний хагасаас л талбайн эзэд Дайчид онооны тэргүүллийг авч өндөрлүүлсэн. Тоглолтын хоёрдугаар хагаст “Кавальерс” тооны зөрүүг арилгаж чадсан ч шийдвэрдэх дөрөвдүгээр үеийн эхэнд 20 оноогоор хожигдож эхэлсэн. Ийнхүү тоглолт 104:89-өөр Уорриосын ялалтаар өндөрлсөн. “Кавальерс”-ийн хамгаалалт тун муу байлаа. Мөн сэлгээний тоглогчид нь хангалтгүй байлаа. Цувралын дараагийн тоглолт ирэх даваа гаригт болно.
Өнөөдрийн тоглолтонд Леброн Жеймс топ 10-т орж ирсэн. Оноо авалт, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт гэсэн 4 статистакаар NBA-н плэйоффын түүхэн дэх эхний Топ-10 тамирчдын дунд бичигдэж эхэлсэн. Ингэж 4 статистикаар Топ-10 бичигдсэн түүнээс өөр тамирчин түүхэнд байхгүй. Түүхэн амжилт байгуулсан өнөөдөр ялагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ