А.Эрдэнэтуяа эргэн иржээ

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар А.Эрдэнэтуяа томилогджээ. Түүний Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд хүлээн авч уулзан, ажилд нь амжилт хүслээ.
Уулзалтаар яамны зүгээс бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж байгаа ажил болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа товч мэдээлэл хийлээ. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа баг болж ажиллах боломж олгосон С.Ламбаа сайддаа баярлалаа. Богино хугацаанд олон ажлыг амжуулж ажиллах болно гэлээ.
Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон А.Эрдэнэтуяа нь өмнө нь жил гаруйн хугацаанд энэ албыг хашиж байсан юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ