Мухаммед Али таалал төгслөө

Олимпийн аварга, мэргэжлийн боксын үнэмлэхүй жингийн дэлхийн аварга Мухаммед Али өчигдөр 74 насандаа таалал төгссөн талаар "CNN" агентлаг мэдээллээ.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт амьсгалын эрхтэн тогтолцоо нь доголдсоны улмаас Аризона мужийн Феникс хотын эмнэлэгт хүргэгдэн билээ.
Тамирчны хэвлэлийн төлөөлөгч Боб Гуннел Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Тэрээр эмчилгээний явцад зүрх нь зогссон" гэсэн байна.
Али 1984 онд спортоо орхисоны дараа Паркинсоны өвчтэй болох нь тогтоогдсон. Паркинсоны өвчнөөр өвчилсөн хүний гар, хөл салга болгохоос гадна алхах, гишгэхэд бэрхшээлтэй болгодог аж. "Амьсгалын эрхтний өвчнөөс гадна Паркинсоны өвчтэй байсан нь түүний биеийг улам муудахад хүргэсэн" хэмээн Феникс хотын эмнэлэгийн мэргэжилтэн хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ