АНУ-ын тагнуулч хэмээн цаазалжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид өчигдөр Ракка хотноо цаазын ял гүйцэтгэж буй шинэ видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт хэт даврагчид тагнуул хийсэн хэмээн буруутгаж, Сирийн хоёр, Иракийн хоёр иргэнийг цаазалж буй нь бичигджээ.

 

Цаазын ял гүйцэтгэсэн Жихади Алан гэгчийн мэдэгдснээр эдгээр иргэд АНУ-ын Тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, нууц мэдээлэл дамжуулдаг байсан гэв. АНУ-ын нисгэгчгүй онгоцууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэт даврагчдын нуугдаж буй объектуудыг агаараас бөмбөгдөх замаар устгаж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө уг цэргийн ажиллагааны үеэр тус бүлэглэлийн нөлөө бүхий эрхэм амиа алджээ.

 

Алан “Энэ дөрвөн эр АНУ-ын талд ажиллаж, нууц мэдээлэл дамжуулсан. Тэд нисгэгчгүй онгоцуудад байршил зааж өгсөн. Тэднийг шийтгэхийг Аллах хүссэн. Би Аллахын хүслийг биелүүллээ” хэмээн хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gerel Gegee:
Harin tiimee
2019-05-12
ХЭХЭ:
АЛЛАХ ГЭЖ ЮУ БОЛЖ ТААРЧ БАЙНА ДАА ИНГЭХЭД
2016-06-06
Gerel Gegee:
Harin tiimee