Дүрвэгсдийг бууджээ

img

Иракийн Засгийн газрын цэргүүд хэт даврагчдад алдаад буй Эль Фаллужи хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн юм. Энэ сарын 3-ны өдөр хотыг бүрэн чөлөөлсөн билээ. Уг тулааны үеэр хотод ойролцоогоор 50 мянган иргэн нуугдаж байжээ. Иргэд хотыг чөлөөлөхтэй зэрэгцэн гэрээ орхин дүрвэж эхэлжээ. Хотын иргэд Евфрат голыг гаталж, Европын орнуудад цагаачлахаар төлөвлөж байгаа гэнэ. Иргэдийг гол гатлах үед буудаж, хохироож буйг Норвегийн дүрвэгсдийн зөвлөл “NRC”-ийн мэргэжилтэн мэдэгджээ.

 

Дүрвэгсэд рүү хэн гал нээж байгаа нь нууц хэвээр байгаа бөгөөд энэ асуудалд НҮБ анхаарлаа хандуулахыг “NRC” шаардсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ амралтын өдөр Евфрат голыг гатлах үедээ долоон хүн амиа алдсан байна.

 

Засгийн газрын төлөөлөгч “Армийнхан хотыг чөлөөлж, хамгаалалтадаа авсан. Харамсалтай нь иргэд хотоо орхин гарч, армийнханд дарамт учруулж байна. Гэхдээ бид дүрвэгсэд рүү гал нээсэн этгээдүүдийг шийтгэх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ