Гахай донор болно

img

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүний гол эсийг гахайн үр хөврөлд тарьсан талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Багийн ахлагч Дэвид “Ойрын ирээдүйд эрхтэн шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлагатай өвчнүүдэд дээрх туршилтыг хийх замаар амь насыг нь хамгаалах болно” гэж мэдэгджээ.  

 

Олон жилийн судалгаагаар хүний эрхтэн гарган авах хамгийн боломжтой амьтнаар гахай тодорчээ. Хэн нэгэн эрхтэн хэрэгтэй болбол заавал донор хайхгүйгээр тухайн өвчтөн өөрийн эсээс дээж өгч, өөрт таарах эрхтнийг гахайнаас авах боломж бүрдэх гэнэ.

 

АНУ-ын эрдэмтэд 2014 оны есдүгээр сард гахайн дотор ургуулсан хүний эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
SUULDEE HUN GAHAINII ERLIIZ BOLOH YUM BAINA L DAA
2016-06-06