Наадмын үеэр 72 хүн аянганд цохиулжээ

img

Наадмын үеэр

 

Германы Рейнланд-Пфальц мужийн Мендиг хотын задгай талбайд өчигдөр 21.00 цагийн орчимд рок хөгжмийн "Rock am Ring" наадам зохион байгуулагдсан байна. Харамсалтай нь уг наадмын үеэр аянга буусан талаао "CNN" агентлаг мэдээллээ. 

 

Зохион байгуулагчдын мэдээлснээр 72 хүн аянганд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн гэв. 

 

Аянганд цохиулсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд наймынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. 20 орчим насны нэг эмэгтэй сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн, эрчимт эмчилгээ хийж эхэлжээ. 

 

"Rock am Ring" наадамд   оролцохоор 90 орчим мянган хүн цугларчээ. Аянга буусантай холбогдуулан уг наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ