“Говь” ХК 2021 онд дэлхийд тэргүүлнэ

“Говь” ХК-ийн тэргүүн дэд захирал Д.Наранбаатар нарын хүмүүс мэдээлэл хийлээ. Тус компани 2021 он гэхэд ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэхээр төлөвлөгөө боловсруулсан тухайгаа танилцуулав.
Тус компанийн удирдлагууд 2021 он хүртэлх стратеги төлөвлөгөө боловсруулжээ. Тухайлбал, энэ онд 14 мянган ноолууран пальто борлуулахаар төлөвлөсөн байна. Харин 2021 он гэхэд тус компани ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд номер нэг болж тэргүүлэхээр төлөвлөгөө боловсруулжээ. Түүнчлэн Хятад улсын ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн болох цамц үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлийг хангаж байгаа. Тиймээс Монгол Улс оёмол бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжтойг “Говь” компанийн тэргүүн дэд захирал Д.Наранбаатар онцлов.
Тэрбээр “23 саяар тоологдох Монгол ямаа дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг бөгөөд манай улс Хятадын дараа орох хоёр дахь том бэлтгэн нийлүүлэгч юм. Нарийн ширхэг бүхий дээд зэргийн ноолуурыг Монгол ямаанаас л авах боломжтой. Мөн Монгол ямаанаас 4 өнгийн ноолуур авдагаараа онцлогтой. Энэ нь дэлхийн хаана ч байхгүй. Манай компани хувьчлагдсанаасаа хойш үйлдвэрлэлдээ 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ирэх 5 жилд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр 1000 тонн ноолуурыг бэлэн бүтээгдэхүүн болгох, пальтоны үйлдвэрлэлээ 10 дахин нэмэх боломжийг харж байгаа. Биод одоогоор дэлхийн 15 оронд 51 дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна” хэмээв.
Дашрамд дуулгахад тус компани 2007 онд 30 ширхэг гадуур хувцас үйлдвэрлэж байсан бол өнгөрсөн жил 10 мянгад хүрчээ. Үүний 8000 нь гадны хэрэглэгчид худалдан авсан бол 2000 ширхэг пальтог дотооддоо борлуулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ