“МН17”-г сөнөөсөн пуужингийн зургийг нийтлэв

img

Олон улсын хамтарсан мөрдөн байцаах баг “JIT” өчигдөр 19.00 цагийн орчимд Малайзын “МН17” онгоцыг нислэг үйлдэж байхад устгасан “Бук” пуужингийн хэлтэрхийн зургийг төв сайтдаа нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг хэлтэрхий “Бук” пуужингийн хөдөлгүүрийн хэсэг хэмээн ахлах шинжээч хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

“JIT” баг онгоцыг сүйрсэнээс сар орчмын дараа ослын газарт нэвтэрч, тусгай мөрдлөгө явуулсан билээ. Онгоцны сэгийг Амстердам хот руу зөөвөрлөх үед уг пуужингийн хэлтэрхийг олсон байна. Хэлтэрхийг нарийн судалсаны эцэст “Бук” пуужингийнх болохыг тогтоосон юм.

 

“Бук” пуужинг ОХУ-ын Батлан хамгаалах яам, мөн Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчид ашигладаг байна. Харин энэхүү осолтой Москва ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн бол салан тусгаарлагчид “онгоцыг Украины армийнхан харвасан” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
БУК Оросын зэвсэглэлээс хасагдсан зэвсэг. Орос улс одоо С300-С500 хүртэлх хүчирхэг пуужинг ашиглаж байгаа.
2016-06-07
Зочин:
Salan tusgaarlagchdad buk baihgui, Ukraind baidag yum.
2016-06-07
Зочин:
Ха ха ха, БУК-ийн наад пуужин чинь Оросын зэвсэглэлээс аль дивангарт хасагдсан. Украины армид бол байдаг юм шүү дээ.
2016-06-07
ТИЙМ ТИЙМ:
ОБАМА ХАРВАСАН ЮМ
2016-06-07