Асрамжийн газруудад үзлэг хийлээ

img

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам асрамжийн газруудад үзлэг хийжээ. Уг үзлэгт тэнцсэн газруудад энэ сарын нэгнээс эхэлж үйлчилгээ явуулах эрхийг нь нэг жилээр сунгаж, гэрчилгээ олгохоор “Магадлан итгэмжлэх зөвлөл”-өөс шийдвэрлэж байгаа юм байна. Уг шалгалтад улсын асрам­жийн найман газар, хувийн хэвшлийн нэг асрамжийн газар хамрагдлаа. Тэдгээрт долоон хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 85 иргэн, сэтгэцийн өөрчлөлттэй 56 хүн, 197 ахмад настан асруулж байгаа аж. Үзлэгээр асрамжийн байгуул­лагын бүтэц, зохион байгуулалт, үндсэн болон бусад үйлчилгээ, барилга байгууламж, орчны эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, багаж тоног төхөөрөмжийн хангамж зэргийг голлон анхаарчээ. Асрамжийн төвүүдээс стандартын шаардлага хангах шатандаа байгаа тав, стандартын шаардлагыг хангасан дөрвөн асрам­жийн газар байлаа. Нийгмийн ажилтан, эмч байхгүй, зохион байгуулагч дарга нь асрамжийн газраа хариуцан ажиллаж, асруулагчдыг хөгжүүлэх үйлчилгээг орхигдуулах, зөв­хөн байршуулах, хооллох үйлчил­гээг үзүүлж байгааг өөрчлөн стандартын шаардлагын дагуу үзүүлэх үйлчилгээг, орон тоо, хүний нөөцийг бүрдүүлэн үзүүлэхээр өөрчлөн сайжруулах шаардлагатай байгаа талаар холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

асрамжийн газар ажилласан хүмүүс ая тал хараад байсан гэж асрамжийн газрын ажилтнууд ярьж байна лээ ялангуяа Дорноговь амйгийн асрамжийн газарт ажилласан хүмүүс л лав тийм гэсэн шүү
2012-01-09
ах
2012-01-09