Казахстаны Үндэсний аюулгүй байдлын ажилчид өчигдөр шөнө тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан бүлэг этгээдийг баривчилсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Баригдсан хүмүүсийн дунд “Шымкентпиво” компанийн үүсгэн байгуулагч, захирал Тохтар Тулешов байгаа гэнэ. Хэвлэлээр цацагдсан мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Руслан Карасев баталжээ.
“Тусгай мөрдлөгийн явцад Тулешовыг төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсныг тогтоосон. Тулешов санаатайгаар жагсаал зохион байгуулж, улс оронд эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөж байсан. Тэрбээр эмх замбараагүй байдлыг далимдуулан Засгийн газрыг унагаах цаашлаад өөрөө төрд гарахаар санаархаж байсныг тогтоосон” гэж Руслан Карасев мэдэгдсэн байна.
Оросын “ORT 1” суваг “Тулешовын хамсаатан хэмээн Хууль зүйн сайдын хоёрдугаар зөвлөх болон Өмнөд Казахстаны бүс нутгийн Дотоод хэргийн газрын даргыг баривчилсан” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |