Машингүй өдрийн агаарт хэмжилт хийжээ

img

Замын цагдаагийн газар, Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран автомашинтай болон автомашингүй өдрийн агаарын бохирдлыг хэмжжээ. Ингэхдээ хоёр үе шаттайгаар хэмжилтийг Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр хийсэн байна.

 

Хэмжилтээр автомашинтай өдрийн NO2-азотын давхар ислийн агууламж автомашингүй өдрийнхөөс хоёр дахин давсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас уг хий замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
шаа шаа шаа худлаа шаа ингэж байгаад худлаа шааж дугаарын хязгаарлалтын луйвар шигээ мөнгө авч хотын төв рүү оруулах башир аргаа хийх нь үү өмхий коммунистуудаа
2016-06-07
Irgen:
Ene zohion bichlegtee myy setgyhlch ium aa.
2016-06-07