Наранд түлэгдсэн арьсыг эмчлэх арга

img

Канадын “www.remedist.net” сайт наранд борлосон арьсыг гэрийн нөхцөлд хэрхэн цайруулах, эмчлэх аргаас нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Тасалгааны зуун наст цэцгийн шүүсээр нь наранд борлосон хэсгээ гурван өдөр дараалан арчих хэрэгтэй. Зуун настаар мөн түлэгдсэн хэсэг мөн өнгөө алдсан арьсаа арчихад өнгө нь сэргэхээс гадна арьс тань эрүүл болно.

 

Зөвлөгөө №2

 

 

Наранд борлосон хэсэгтээ сахлын тос түрхээд хагас цагийн дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.

 

Зөвлөгөө №3

 

 

Зөгийн балыг наранд борлосон арьсан дээрээ түрхээд хагас цагийн дараа зөөлхөн алчуураар арчаарай. Энэхүү аргыг 3-7 хоног хэрэглэхэд арьс цайрдаг байна.

 

Зөвлөгөө №4

 

 

Календула /Calendula/ цэцгийн хандыг борлосон хэсэгтээ түрхээд боо. Мөн шүүсээр нь арчихад арьс зөөлөрөх болно.

 

Зөвлөгөө №5

 

 

Аспирин эмийг усанд хийгээд, арьсаа жигд арчих хэрэгтэй. 1-3 өдрийн дараа таны арьс цагаарах болно.

 

Зөвлөгөө №6

 

 

Хүйтэн шүршүүр болон хүйтэн жин наранд борлосон хэсгийг чинь цайруулахаас гадна нарны туяанд түлэгдсэн хэсгийг хормын төдийд эдгээх болно.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ