Гурван сурагчийг мөргөж гэмтээжээ

Өчигдөр Улаанбаатар хотын Зам ын цагдаагийн газрын ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн осол, хэргийн шинжтэй нийт 202 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд нийт 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг илрүүлсэн байна.
Сонгинорхайрхан дүүргийн 18 дугаар хороо Толгойтын замд Hyundai Grace маркийн автомашины жолооч У нь явган зорчигч, сурагч Г-г мөргөж гэмтээсэн бол Баянголын 1 дүгээр хороо Замчдын гудамжинд Toyota Logo маркийн автомашины жолооч явган зорчигч, сурагч Т, Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ