Салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийнэ

img

Украины парламентын гишүүн Надя Савченко зүүн хязгаарын нөхцөл байдалтай биечлэн танилцахаар өнөөдөр сөргөлдөөний бүсэд очсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр энэхүү айлчлалынхаа үеэр Донецк, Луганск мужид хяналтаа тогтоогоод буй эрхмүүдтэй уулзаж, хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Саяхан Бүгд Найрамдах Донецк улсын Ерөнхийлөгч Александр Захарченко нисгэгчтэй уулзаж, хэлэлцээрийн ширээний ард суух боломжтой хэмээн мэдэгдсэн билээ. Уг саналыг нисгэгч хүлээн авч, ийнхүү сөргөлдөөний бүсэд хөл тавьсан анхны Украины парламентын гишүүн болж байна.

 

Надя Савченко “Зүүн хязгаарын хямралыг зөвхөн энхийн яриа хэлэлцээрээр шийдвэрлэх болно. Хүч хэрэглэх гэсэн сонголт байхгүй. Хэрвээ өнөөдрийн уулзалт үр дүнтэй болбол Киев зүүн хязгаарт хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх саналтай байна. Гэхдээ би салан тусгаарлагчид ямар бодолтой байгааг мэдэхгүй байна” гэж мэдэгджээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний өршөөлөөр Савченко саяхан суллагдаж, эх орондоо ирсэн билээ. Тэрбээр Киев хотноо ирсэн даруйдаа парламентын гишүүний тангарагаа өргөж, ажлаа хүлээн авсан юм. Надя Савченко Москвад ял эдэлж байхдаа Украины парламентын гишүүнээр сонгогджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батэрдэнэ:
Соёлжсон европтой ойр байдаг учираас Оросуудаас илүү соёлтой.
2016-06-09
zzz:
ene shulamtai hench geree hiihgui shdee, ichdeggui muusain umnuud mongoloos hyrtel mongo neheed tyyhee medehgui malnuud, hamgiin bydyyleg , hamgiin teneg hymyys bol ukrainuud
2016-06-08
Батэрдэнэ:
Соёлжсон европтой ойр байдаг учираас Оросуудаас илүү соёлтой.
Зочин:
naidvargui
2016-06-08
Зочин:
Yag manai umhii debil ANuusuud shig umhii yankiin bugs dolooson dolir nogoon nuden gar bna !!!
2016-06-08