Казахууд заавал ДНК-ийн шинжилгээ өгнө

БНХАУ-ын эрх баригчид Шинжаан Уйгарын казахуудыг визний хүсэлт гаргах үедээ заавал ДНК болон бусад биологийн шинжилгээ өгөхийн шаардаж эхэлсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан казах айлуудад очиж, дээрх шаардлагыг цаасаар хүргүүлж байгаа гэнэ.
Шинжаан Уйгарын Цагдаагийн дарга “Гадаад руу явах зөвшөөрөл хүсэх үедээ заавал бидний шаардаж буй ДНК болон шаардлагатай гэсэн шинжилгээг өгсөн байх ёстой. Бид ирээдүйд учирч болох эрсдлээс сэргийлэн дээрх шинжилгээнүүдийг шаардаж байна. Эзэн нь тодорхойгүй олон халдлага гарч байгаа. Бид дээрх шинжилгээний хариугаар эзнийг нь хурдан хугацаанд олж, шийтгэх болно” гэж мэдэгджээ.
Шинжааны хүн амын 45 хувийн уйгар үндэстэн бүрдүүлдэг. Харин үндэсний цөөнх гэгддэг казахууд 7 орчим хувийг бүрдүүлдэг юм. Уйгарчуудын ихэнх нь исламын шашинтай билээ. Бээжин Рамадан сар эхлэхийн өмнөхөн буюу энэ сарын 1-нээс эхлэн казахуудаас ДНК-ийн шинжилгээ шаардах болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ