Маргааш хилийн боомтууд амарна

img

“Луут завины баяр”-ыг тохиолдуулан маргааш Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд амарна. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу тэмдэглэлт баярын өдөр амардаг юм.

 

 

Нөгөөдөр буюу 10-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ