Хоёрдугаар ээлжийн барилгын ажил эхэллээ

ТОСК-ийн захиалгаар баригдаж буй "Буянт-Ухаа II" хорооллын хоёрдугаар ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажил өнөөдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд, хотын дарга, ТОСК-ийн удирдлагууд оролцов.
"Буянт-Ухаа II" хорооллын хоёрдугаар ээлжийн барилгууд Хан-Уул дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт, хотын төвөөс 14.75 км-ын зайд баригдана. Нийт 19.32 га талбайг эзэлсэн 3900 айлын орон сууцны цогцолбор хороолол байх аж. 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг, 1200 хүүхдийн хоёр сургууль, худалдаа үйлчилгээний хэсэг, кинотеатр, газар доорх авто зогсоол, амралт чөлөөт цагийн бүс тус цогцолбор хорооллыг бүрдүүлэх аж.
Тус хороолол 2018 онд бүрэн ашиглалтад орно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ